АТГ: Гаалийн ерөнхий газрын 50 удирдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байна

2022 оны 3 сарын 22

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 89 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 65 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Дээрх 89 албан тушаалтны 50 нь Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалтан байна.

Гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 301 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 136 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 34 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635510
0 эможи

irgen
2022-03-23 16:53
Gaali tanildaa huulias deeguur uilchilne tanilgui irgend huulias dooguur uilchilne undsen huulin deer erh tegsh gedeg ug bdgiig meddeggui companiud ursuldugchuu namnahiin tuld gaaliig ashigladag gaaliin bguullaga uund in oroltsoj yag huwiin bguullaga shig ajilladag
Зочин
2022-03-22 16:00
сайн шалгавал НО нь илэрнэ.ор нэр шалгасан болбол цааш цэцэглэж даврана
keyboard_arrow_up