Машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоно

2022 оны 3 сарын 22

Хотын жолооч нарт автомашины зогсоол толгойны өвчин болдог. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Ингээд зогсоол олоогүй жолоочид машинаа зөвшөөрөлгүй газар байрлуулж, хөдөлгөөнд саад болох нь бий. Тиймээс эдгээр машинуудыг ачиж, замыг чөлөөлдөг. Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоож, тогтоолыг энэ сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан юм. Тус тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд хориглосон гудамж замуудад зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоосон.

Тэгвэл машин ачилтын төлбөрийн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тодруулбал, автомашин ачлагын төлбөр одоо 60 мянган төгрөг байгааг 100 мянган төгрөг болгох өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Энэ саналыг нөгөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд НИТХ-ын хурлаар батална. Үүний урьтал болгон НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд энэ сарын 14-нд тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн байна. Улаанбаатар хот дахь авто зогсоолыг гурван байршилд хуваах аж. Түүнчлэн бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Одоо жолооч нар нэг цагийн зогсоолын төлбөрт 1000-2000 төгрөг төлдөг бол авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 2000-3000 төгрөг төлдөг болох юм. Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасахаас гадна зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
635503
2 эможи

Зочин
2022-03-22 19:47
Хотын даргаа эхлээд зогсоолоо шийдчих дараа нь хэд болгосон ч яахав
зочин
2022-03-22 16:03
зөвдөө хулгайчууд дандаа явган хүний замдээр машинаа гаргаж зам хааж тавьдаг.
keyboard_arrow_up