Дархан цаазат бүсээс загас агнасан иргэнийг 970 мянгаар торгожээ

2022 оны 3 сарын 22

Arslan.mn

Хан Хэнтийн дархан цаазат бүсээс загас хууль бусаар агнасан иргэнд хуулийн хариуцлага тооцсон байна. Тухайн иргэн дархан цаазат бүсээс 14 зэвэг загас зөвшөөрөлгүй агнасан бөгөөд энэ тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. 

Иргэний фэйсбүүк дэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон аж. Мөн бусдыг цахим сүлжээнд хууль бус агнуурт уриалан, сурталчилсан гэдэг үндэслэлээр мөн арга хэмжээ авчээ. Улмаар 970 мянган төгрөгөөр торгосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635502
2 эможи

Зочин
2022-03-24 14:45
загас агнадаг юм бх даа..барьсан гэмээр юм даа
Зочин
2022-03-22 15:49
Дархан цаазат богдхан уулын ам болгон хууль бусаар газар олгогдсон бүгдийн хураа торго лаларуудаа
suuri
2022-03-22 14:54
ih ym ilruuljdee sda darhan gazriig chin uhaad baishin bariad duusj baihad yu hj baisii
Ah
2022-03-22 13:02
Ymar baga torguul ve
keyboard_arrow_up