Хүүхэд зоддог Архангайн цэцэрлэгийн багшийг 500 мянган төгрөгөөр торголоо

2022 оны 3 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдаад байсан.

Тэгвэл тухайн багшид холбогдох шүүх хурал өнгөрөгч сард болж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан байна. Шүүгдэгч өөрөө "Ийм гэмт үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна" гэж мэдүүлжээ.

БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэлэхдээ "Хүүхэд зодсон багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсөж, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Мэргэжлийн цэцэрлэгийн багш. Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байна гэдэг нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-тэй холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан” гэлээ.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635492
1 эможи

Зочин
2022-03-23 08:57
ЭР ЭМГҮЙ ДОНГИО ХӨДӨӨНИЙХӨН
Ah
2022-03-22 13:04
Huuhed zoddog bagsh yl n bagadsan bna
Зочин
2022-03-22 13:03
Торгоод л болоо юу
Иргэн
2022-03-22 10:19
Хүүхдээ өөрсдөө харцгаа.
keyboard_arrow_up