“Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриа дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 17-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Тус хуралд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулах бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна.

Үүний зэрэгцээ, олон улсын донор байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд тус хуралд оролцож, мэдээллийн технологид хөрөнгө оруулж, хэрхэн дижитал эдийн засгийг Монгол Улсад бий болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635480
0 эможи

keyboard_arrow_up