Шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргажээ

2022 оны 3 сарын 21

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас 2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг үндэслэн Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн онд сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.

Тус хороо уг асуудлыг Пүрэв гарагт хэлэлцсэн байна.

Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7  дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулжээ.

Шүүгч С.Төмөрбатыг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй гэдгийг тухайн үед АТГ мэдээлж байсан юм.

Шүүхийн тухай хуулийн заалт:

52 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг

52.1.Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

57.1.7.энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах;

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635470
2 эможи

Иргэн
2022-03-22 11:24
Оргоод олон жил болж байгаа биз дээ энэ авилгачин чинь. Одоо хүртэл шүүхээс зайлуулах тушаал гараагүй байсан юм уу.
Uzmerch
2022-03-22 09:45
Avilgachin tsarailsan novsh bna olon hunii muu uzsen novsh bna da
зурхайч
2022-03-21 13:53
Ха ха шүүгч хэвээр нь хадгалаад байсан мангарууд уу
keyboard_arrow_up