СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон хоёр эмэгтэй нас барсан байдалтай олдлоо

2022 оны 3 сарын 21

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр гэрээсээ гарч яваад сураггүй болсон эмэгтэйн цогцос өнгөрөгч амралтын өдөр олдсон байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн давааны модон дунд эмэгтэй хүн боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, оршин суугаа газраасаа сураггүй алга болж, цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан 34 настай эмэгтэй болох нь тогтоогджээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн өнгөрөгч амралтын өдөр Ховд голоос эмэгтэй хүний цогцос олджээ. Хэргийг шалгахад Ховд аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан, Жаргалант суманд оршин суух, 80 настай эмэгтэйнх болохыг тогтоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
2
yay an post
2
sad an post
38
ouch an post
7
confuse an post
11
angry an post
12
635468
81 эможи

боомилж үхээд байхдаа яадгийн дурак чинь хүмүүс хүнд өвчин тусаад амьдрал хайрлаач гээд амьдрахын тулд хичээж байхад хар амиа бодсон ухамсаргүй новш вэ
2022-03-21 21:57
бодохгүй боомилж үхээд байхдаа яадгийн дурак чинь хүмүүс хүнд өвчин тусаад амьдрал хайрлаач гээд амьдрахын тулд хичээж байхад хар амиа бодсон ухамсаргүй новш вэ
Aidas huides
2022-03-21 21:36
Sohor azaar l amidarch bna
Hen negen
2022-03-21 16:46
Энэ өвөлөөс хойш яасан их хүн алга болж амь үрэгдэж байнаа
Даваацэрэн
2022-03-21 16:08
Иргэний мэдээллээр л олохоос биш цагдаа нар ур чадвараараа олохгүй юмаа .хурдан,шуурхай,чадвартай,сэтгэл гаргасан бол олдчих байсан шүү .......
Ev khamt
2022-03-21 15:53
Khunii ami nas mun ch khetsuu bolj...!
Ev khamt
2022-03-21 15:52
Yostoi Mongol khunii mus chanar unekheer muudjee muudaj..! Mongol khunii amid baikh Mongol khunii khuvi zaya muugaar Emegnelteigeer duusaj bnaa..!
keyboard_arrow_up