Сураггүй болсон 34 настай эмэгтэйг олжээ
Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ... байранд иргэн Б 3 сарын 19-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 20-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г тус сумын төв болон “Бугат-Үзүүр”, “Баатар хайрхан”, “Модон-Овоо”, “Их гол”, “Бага гол” гэдэг газруудаар 80 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон бөгөөд мөн өдрийн 21:53 цагт тухайн иргэний эгч Б аймгийн Онцгой байдлын газартай холбогдож иргэн Б-г гэрээсээ баруун зүгт 8 км-т “Бугат-Үзүүр” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Э-д эсэн мэнд очсон, тэдний ар гэрээс нь хүргэж ирсэн тухай мэдэгдсэн тул Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахад ирсэн болох нь тогтоогдсон байна.