ОХУ руу 15.5 сая долларын бараа экспортолжээ
2022 оны 3 сарын 21
Он гарсаар манай улс 2.2 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийгээд байна. Үүнээс экспорт 1.2 тэрбум ам.доллар, импорт тэрбум ам.доллар байна. Өмнөх онтой харьцуулбал, экспорт буурч, импорт өссөн гэж ҮСХ мэдээллээ. Экспортыг улсаар нь харвал БНХАУ-тай 1.2 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 51.9 хувийг эзэлж байна. Харин ОХУ экспортын 1.3 хувийг эзэлж байгаа юм. Импортын үнийн дүнг сараар авч үзвэл, ОХУ 34.6 хувь, БНХАУ 27.8, Япон Улс 8.6, БНСУ 4.9, АНУ 2.7, ХБНГУ 2.6 хувийг эзэлж байна. Эдгээр улс манай импортын 81.3 хувийг бүрдүүлж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635451
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс