Хүнсний дэлгүүр дээрэмдсэн байж болзошгүй этгээдүүдийг дайчлан баривчилжээ

2022 оны 3 сарын 21

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Энэ дагуу Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсан байна.

Улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
635450
2 эможи

keyboard_arrow_up