Ж.Болд: Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадартугай
2022 оны 3 сарын 18
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч Ж.Болд төрийн цэргийн байгууллагуудын хамт олонд "МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүллээ.
Тэрбээр "Монгол Улсын төрийн. цэргийн байгууллагын эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан цагдаа, дотоод цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадарч, төрийн хар сүлд ивээж, түүхэн цаг хугацааны эргэлтэд зорьсон үйлс, зүтгэсэн зүтгэл тань үргэлжид бадрах болтугай" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635422
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс