НЦУГ: Сэтгэл зүйчдийн баг алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байна

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нэгдсэн төлөвлөгөөний 6 дах заалт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 06 дугаар зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 7 дах заалтын хүрээнд Нийслэл, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн сэтгэл зүйчдийн баг нь 2 үе шаттайгаар харьяа цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад албан ажил болон хувийн амьдралдаа хандах хандлагыг эерэгжүүлэх чиглэлээр сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үзүүлж ажиллаж эхлээд байна.

Arslan.mn

Уг ажил, арга хэмжээний хүрээнд алба хаагчдад бие хүний сэтгэл санааны тогтвортой байдал, харилцааны хүрээ, өөрчлөлтөд нээлттэй хандах, нийцэрхэг байдал, хариуцлагын мэдрэмж, бэрхшээлийг даван туулах чадварыг тодорхойлох судалгаа, оношилгоо хийж, дүнг үндэслэн алба хаагчид гэр бүл, хүүхэд, донтолт, стресс,ажил мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмжийг биечлэн болон цахимаар өгөх, алба хаагч нэг бүрийг сэтгэл зүйн картжуулах, алба хаагчдын дунд идэвхжүүлэх дасгал, сургалт, олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.

Одоогийн байдлаар сэтгэл зүйчдийн баг нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 244 алба хаагчийг сэтгэл зүйн судалгаа, оношилгоонд хамруулж, хүн тус бүрээр зөвлөгөө өгч, оролцоонд суурилсан интерактив сургалтыг зохион байгуулаад байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635409
0 эможи

keyboard_arrow_up