Маргааш төв талбай дээр 2000 шил архи асгана

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Монголын залуучуудын холбооноос Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цэргийн баярыг “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэхээ мэдэгдсэн. Архины шилэн дээр Эзэн Чингис хаан болон уул усныхаа зургийг тавихыг хориглох, оронд нь архины хор хөнөөлийг сурталчилдаг байх, баасан гараг бүр спорт заалын улсын хэмжээнд үнэ төлбөргүй болгох зэрэг тодорхой ажлуудыг санаачлан ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “архи бол идээний дээж биш, татгалзая” хэмээн асгасан юм. МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл цахим хуудсандаа “Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр асгасан 2 шил архинд харамсаад гашуудаад байгаа нөхдүүдэд хэлэхэд гуравдугаар сарын 18-нд Сүхийн талбай дээр бид 2000 шил архи асгана” хэмээн бичсэн байсан.

Тодруулбал, архийг эсэргүүцэж, архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлснээр Нэгдүгээрт, Баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгох Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наах Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргах. Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэх Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулах Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
635395
4 эможи

Зочин
2022-03-17 14:58
хотынхоо төв талбай дээр арайч ийм тэнэг үйлдэл хийхгүй , хийлгүүлэхгүй биз дээ. дэлхийн онигоо болох юм байна даа
irgen
2022-03-17 14:07
end tendhiin baahan arhichid tsuglaj uuh yum gsen.
Зочин
2022-03-17 13:42
Ахынхаа үүрэг даалгаврыг л биелүүлж байна. Суганы үс болж амьдрах гэж арчаагүй новшнууд
иргэн
2022-03-17 13:17
Энэ чинь ажил бишээ, дүр эсгэлт .Иймэрхүү ажил хөөцөлдсөн болдог цүнх баригч нар их болхоор бид урагшилж ахидаггүй.Ийм дүр эсгэсэн хүмүүсийг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй.
Ch. Tushig
2022-03-17 12:18
Архийг хүндэл асгах арай хэтэрнээ 2000 -шил өртөг шингэсэн бүтээгдүүн гэж бодоод ядаж шил арчих шингэн болгож хувирга.
111
2022-03-17 11:44
арай л хэтэрсэн шоу хийх юм,өөр зүйл сэтгэж ,залуучуудынхаа тархитай ажиллаач,мөн ч их дулдуйдах юм арай биш ээ
Зочин
2022-03-17 11:43
Гэрт нь ороод үзвэл үнэтэй бор шар цагаан юмнууд байж л байгаа даа ккккк
Зомби
2022-03-17 11:41
Цүнх баригчид дээдэстээ үнэнч царайлж ингэж жүжих гэж дээ,Архитай нь биш тархитай нь тэмц
z
2022-03-17 11:12
архи асгаж шоу хиихээр өглөө хүртэл бүх баар кароке ажилдагаа боль энэ хотыг самарч байна дээр нь хиих юм олдохгүй байгаа бол тэр банк хоосолсон нам дагасан хулгаачуудааа барьж долларын төлүүл зээлиинннн
Зочин
2022-03-17 10:42
2000 шил архиа газар асгахгүй нь мэдээж сүүл нь хаана очиж уух гэж байгаа бол дотоодийн үйлдвэртээ орлого оруулж дэмжсэн гэж залах байх даа
Irgen
2022-03-17 10:22
Zaluusiin tuluulul geh ta nart uls orniihoo ard tymniihee tuluu uur hiih zyil baihgyi yu.avilgachdiin esreg temcel ta nat hamaagyi yu.jingene cynh barigchdiin hiideg ajil baih das
keyboard_arrow_up