Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар ЧУУЛЖ байна

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр  хүн төрөлхтий өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон төдийгүй уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, банк санхүү гэх мэт бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур хүчин зүйл болон хөгжиж байгаа төдийгүй дэлхийн хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу шилжиж байна.

Энэ ч үүднээс Монгол Улсын Засгийн газар харилцаа, холбоо, мэдээлэл технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч  салбарын нэгээр тодотгосон бөгөөд "Цахим Үндэстэн"  болох уриалгыг дэвшүүлж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбоо яам "Цахим хөгжлийн хурдасгуур" форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус форумд харицлаа холбоо, мэдээлэл технологийн салбарын  100 гаруй төлөөллүүд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын орчин, дижитал эдийн засгийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж байна.

Arslan.mn

Тус форумыг нээж, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зорьж, тэмүүлж байгаа иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи бөгөөд салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болсон гэдгийг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм.

Arslan.mn

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан юм. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар, монголчууд “Цахим Үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтууд хэрэгжсэнээр

  • 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95 хувь интернэт ашигладаг, хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг
  • Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал 4 дахин өсөж,
  • 5G технологийн нэвтрэлт 70 хувьд хүрч,
  • Харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.

Мөн цахим засаглалын олон улсын индекс 10 хувиар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50 хувьд хүрнэ гэж харж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635394
0 эможи

keyboard_arrow_up