Улаанбаатар дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын хэмжээнд “Нэгдсэн тооллого”-ыг зохион байгууллаа

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд алба хаагчдын цэрэг-эх оронч хүмүүжлийг дээшлүүлэх зорилгоор анги, салбарын “Нэгдсэн тооллого”-ыг өнөөдөр /2022.03.16/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Цагдаа цогцолбор”-т зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн оролцсон юм. Мөн энэ үед бие бүрэлдэхүүн “Цэргийн тангараг”-ийг давтаж, алба хаагчдын бэлтгэсэн жагсаалын болон урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.  

Монгол төрийн Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635391
1 эможи

keyboard_arrow_up