Согтууруулах ундаанд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2022 оны 3 сарын 17

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Оролцох хүсэлтэй хүмүүсийн бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing

Засгийн газраас энэ сарын 19-нд Улсын Их Хуралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулжээ.  Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нар ажиллаж байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй тус холбоосоор танилцана уу. http://forum.parliament.mn/projects/11050/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635383
2 эможи

Очин
2022-03-17 10:17
Хяналт тавина гэж хэзээ ч чадахгүй дийлэхгүй.Дэлгүүрээ цөөл,мухар гудамж болгонд архи зарахаа боль.Архиар орлогоо бүрдүүлж ард түмнээ өөрсдөө хорлож байна.
keyboard_arrow_up