БХТ: Бид өнөөдрийн байдлаар 80 мянган тонн “арматурын нөөц“ бэлтгэсэн

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Хаврын бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотойгоор барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур, цемент, хавтан, төмрийн бүтээгдэхүүн имортыг татан авалтын талаар танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамны Дэд сайд Э.Золбоо: Барилгын гол нэрийн бүтээгдэхүүн арматур, цемент. Манай улсын жилийн арматурын хэрэглээ 250 мянган тонн. Ихэнхийг нь БНХАУ-аас импортолдог. Бид өнөөдрийн байдлаар 80 мянган тонн арматурын нөөц бэлтгэсэн. Үүний 90 орчим хувийг ОХУ-аас татан аваад байна. Цаашдаа БНХАУ-аас татан авалт хийх шаардлага бий. Хятадаас чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ татаж байна. Арматур болон зарим овор ихтэй бараа чингэлэг тээвэрт багтахгүй учраас задгай вагоноор татахаар бэлтгэл хангагдаж байна. Одоогоор төмөр замаар 1000 орчим вагон зорчуулахаар ярьж байна. Үүний 410 вагоноор бараа татах зөвшөөрөл авсан. Гуравдугаар сард 350 вагоноор арматур татвал дахиад 20 мянган тонн нөөц бүрдэх боломжтой. Мөн ОХУ-аас худалдан авалтаа хийсэн 30 мянган тонн арматур орж ирнэ. Ингэснээр гурав, дөрөвдүгээр сард 130 мянган тонн арматурын нөөц бүрдэнэ. Жилийн нөөцийнхээ 50 хувийг бүрдүүлэх учраас хомсдол үүсэхгүй гэж харж байна. Цаашид тав, зургаа, долдугаар сард төлөвлсөн татан авалт хийгдэнэ.Мөн цементийн хувьд хомсдол үүсэхгүй гэж харж байна. Дотоодоос бүрэн хангах боломж бүрдсэн.

Харин цементийн үнэ энэ долоо хоногоос өссөн. Үндэсний дөрвөн цементийн үйлдвэр 16-28 хувиар бүтээгдэхүүний үнээ нэмээд байна. Эдгээр компаниуд цементийн үнэ бодит байдалтай уялдуулан нэмсэн үү гэдгийг ШӨХТГ-аас шалгахаар болсон. Үнэхээр зах зээлийн нөхцөл байдлаас болж үнэ өссөн бол төрөөс ямар дэмжлэг үзүүлж болохыг баасан гаригт Шадар сайдад танилцуулахаар болсон"гэв.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635378
1 эможи

Hudlaa yarisan ajilaa medehgui iim humuus mgl d hergui bnaa.
2022-03-16 20:27
Zochin
keyboard_arrow_up