БНСУ-ыг зорих зорчигчдын АНХААРАЛД

2022 оны 3 сарын 16

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн “Тусгаарлалтаас чөлөөлөх журам”-д өөрчлөлт оруулж, шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

-2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” – Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;

(Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана)

-2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” – Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.

БНСУ-д ирэхээсээ өмнө (https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай) гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635377
5 эможи

СОНО
2022-03-17 23:52
Вакцин хийлгээгүй бол яах юм.
keyboard_arrow_up