СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг байна

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 46.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 719.3 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 315 (0.7 хувь)-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.7 (4.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 6.8 (1.0 хувь) мянгаар өсжээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.2 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 967.9 мянган төгрөг байна.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 65.6 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635364
1 эможи

blabla
2022-03-17 08:58
icheechee yu ni 1.3 say bna gj dundaj tsalin chine 800k sh dee herwee say garaad yawah ym bol hvmvvsiin aimdral chine gaigui bolno sh dee
keyboard_arrow_up