Малд яваад сураггүй бол 31 настай залууг эрэн хайж байна
2022 оны 3 сарын 16
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар иргэн А, малд явж байгаад энэ сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу сэтгэцийн өөрчлөлттэй 31 настай А-г эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа”, “Хоёр модны-Ам”, “Цэргийн-Ам”, “Хар хушуу”, “Гүнжийн-Ам”, “Могойт дэнж” гэдэг газруудаар 25 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
635352
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс