ЭМГЭНЭЛ

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

ДАВААДОРЖИЙН ОДБАЯР

/1981-2022/

Бид бүхний дотнын нөхөр, хамтран зүтгэгч Даваадоржийн Одбаяр нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Талийгаач нь 1981 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод Цэвэгсүрэнгийн Даваадоржийн 4 дэх хүү болон төрж, эрдэм номын гараагаа Дорноговь аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулиас эхлүүлэн 1998 онд “Онц” дүнтэйгээр төгсөж, улмаар 2000-2005 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийг Холбооны инженер мэргэжлээр, 2008-2009 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэшлээр тус тус суралцан төгссөн. Тэрээр 2004 онд ОХУ, 2005-2006 онд ХБНГУ, 2008 онд Филиппин улс, 2010, 2011 онд БНСУ, 2012 онд Сингапур улсуудад тус тус мэргэжил дээшлүүлжээ.

Тэрээр ажлын гараагаа 2002 оны 9 дүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтэн, 2005 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах ажилтан, 2006 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендерийн тэгш байдал, үндэсний хороонд мэдээллийн технологийн ажилтан, салбар хороод хариуцсан Ахлах мэргэжилтэн, 2009 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2013 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын зөвлөх, 2016 оноос Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга зэрэг төрийн хариуцлагатай албыг тасралтгүй 20 жил үр бүтээлтэй хашиж байлаа.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр, олон нийтийн байгууллагаас өндрөөр үнэлж, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” медаль, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны “Алтан-Од” медаль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”, “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан”, “Авто тээврийн салбарын тэргүүний ажилтан”, Тагнуулын Ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” III одон, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байв.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, эх оронч, хүнлэг сайхан сэтгэл нь бид бүхний сэтгэлд хоногшин, үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫН БАГИЙН ХАМТ ОЛОН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
12
ouch an post
10
confuse an post
6
angry an post
4
635350
34 эможи

zangaa sdad
2022-03-19 23:00
hen gedgiin medehgui bj daraagiinh ni chi bh bno shuu
Үнэн
2022-03-19 13:04
ЭНЭ ИДЭР ЗАЛУУ ӨНГӨРЧ БАЙХААР ЭЛБЭГДОРЖ, ЭРДЭНЭ, БАЯРАА, ГАНБОЛД, ЭНХСАЙХАН, МИ МЭТҮҮД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ.
zochnoos Zanga gegchid
2022-03-18 17:02
Ner ni hurtel Zanga gedeg Neg ih udahgui talking negev baina daa huurhii.
Bolormaa
2022-03-18 16:55
Um sain amgalan boltoguai
зочин
2022-03-18 11:27
залуу хүн ертөнцөөс буцах ямар харамсалтай вэ, гэр бүлдээ эргэн төрөх болтугай
Зочин
2022-03-17 17:26
Ямар муухай юм бэ авилгачин байсанч ертөнцөөс явж байгаа нэгнээ муу муухайгаар үдэж яанадаа
Зочин
2022-03-16 18:46
Монгол хшн нэгнээ тэнгэрт одход хэзээч талийгаачаа муу муухайгаар дурасдаггүй хэн нэгний үгийг жижигхэн аура сонсож бдг гэсэн шүү
Занга гээд пиздад
2022-03-16 12:40
Чам шиг юм болгоныг авилга өгч бүтээдэг чадваргүй сул дорой нэгэн биш байсымаа гөлөг минь. Өөрийнхөө бяцхан тархины хэмжээнд сэтгэх юм да лалар чинь
Занга гээд пиздад
2022-03-16 12:40
Чам шиг юм болгоныг авилга өгч бүтээдэг чадваргүй сул дорой нэгэн биш байсымаа гөлөг минь. Өөрийнхөө бяцхан тархины хэмжээнд сэтгэх юм да лалар чинь
Занга
2022-03-16 11:21
Авилгадаж ажилд ороод авилгаар талийчих шиг боллоо.
Зочин
2022-03-16 11:10
Ум ма ни бадмэ хум.
Зочин
2022-03-16 09:53
Ум ма ни бад ми хум
keyboard_arrow_up