СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Татаж байсан тамхиа унтраахгүй хаяснаас болж, Богд ууланд гал гарчээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богд ууланд улайгаад гал гараад байх шиг байна” гэх дуудлага мэдээллийг энэ оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 47 минутад хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын орой хэсэгт гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байжээ.
Тэгвэл шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Тодруулбал, 34 настай, эрэгтэй, Э гэгч нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм байна.
Уг гал нь татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа юм.
Иймд иргэд та бүхэн галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Дээрхи хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.