Баянзүрх дүүргийн “Нам даваа” гэдэг газар малд явж байсан иргэн сураггүй болжээ
2022 оны 3 сарын 15
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А, малд явж байгаад гуравдугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тус өдрийн 18:28 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:10 цагт түр зогсоосон. Улмаар гуравдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
1
635315
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс