СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрөөр 3 хүүхэд авто осолд өртсөний нэг нь нас баржээ

2022 оны 3 сарын 14

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 12-13-ны өдрийн байдлаар нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж бэртсэний 11  хүн нийслэлд, зургаан иргэн орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.  
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:

  •   Явган зорчигч мөргөх хэлбэрээр зургаан осол бүртгэгдэж,  найм хүн гэмтсэн.
  •   Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
  •    Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.

Орон нутагт:

  •  Онхолдох хэлбэрээр таван осол бүртгэгдэж, зургаан  хүн гэмтсэн байна.  

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 169 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 170, орон нутагт 58 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635301
0 эможи

DR RUI
2022-03-15 07:15
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
keyboard_arrow_up