ЦЕГ: Өчигдөр нийт 197 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ
2022 оны 3 сарын 14
Энэ сарын 06-ны буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1735 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1430, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 166, гэмт хэргийн шинжтэй 168 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 123, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 168, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 56, эрүүлжүүлэх байранд хоносон 197, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635283
0 эможи
Зочин
2022-03-14 19:22
АРХИЧИДЫГ БАРЬЖ АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭ 6сараас 1 жил түүнээс ч их хугацаагаар албан хөдөлмөр хийлгэ тэртэй тэргүй гэр орон нийгэмд хэрэгцээ бага архичид юм чинь
иргэн
2022-03-14 12:31
Баахан согтуу жолооч барьлаа гэсэн тоо л байх юм. Ямар арга хэмжээ авсанаа бичихгүйг бодохоор архидалтыг дэмжиж сурталчилаад ч байгаа мэт.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс