Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 2633 хэрэгт ХЯНАЛТ тавилаа
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 3 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 20 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 297 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2633 хэрэгт хяналт тавьж, 257 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 110, Өмчлөх эрхийн эсрэг 79 шүүхэд шилжүүлжээ.