С.Эрдэнэ Х.Баттулгыг ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД дуудлаа

2022 оны 3 сарын 14

Arslan.mn

АН-ын дарга С.Эрдэнэ  АН-ын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвших болсонтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, "Х.Баттулга сүүлийн үед өөрийгөө ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэж их яриулж, бичүүлж, рекламдуулдаг болсон байна лээ. Яг үнэндээ түүнд 1989, 1990 онд ардчилсан хувьсгалд оролцож байсан өчүүхэн ч оролцоо байхгүй. Харин 1992, 1993 оны үед МоАХ-ы байранд оффис түрээслээд, "Женко" компаниа ажиллуулж байсан. Ингээд сураггүй байж байгаад 2004 онд "Эх Орон-Ардчилал" эвслийн нэг субьект Эх Орон-МАШСН-аас УИХ-д сонгогдсон. Эх Орон-МАШСН бол зүүний чиглэлийн нам. Улмаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа АН-д элсэх хүсэлтээ удаа дараа тавьсан. Ингээд ьүүнд би анх АН-ын гишүүний батлахыг өгч байсан. 2006 онд МоАХ-ы даргын ажлыг би мөн өөрөө Х.Баттулгад өгч байлаа.Үүнээс хойш МоАХ үндсэн үүргээ умартаж, Х.Баттулгын улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болж хувирсан.

2017 онд намайг АН-ын даргаар сонгогдсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ үед Х.Баттулга над дээр орж ирээд, "С.Эрдэнэ ээ, эд нар намайг төмөр замын хэргээр шоронд хийх гээд бүх юм бэлэн болчихсон. Маш хүнд байна. Би Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн юм. Чи найзыгаа дэмжээч" гэсэн. Ингээд энэ хүн сунгаанд ялаад нэр дэвшсэн.

АН-ын даргын хувьд энэ хүнийг дагуулаад 21 аймгийг тойрсон. Өмнөөс нь би л ярьж явсан даа. Х.Баттулга улс төрийн мэдлэг, ярих чадвар тааруухан. Хоолойных нь хөвч гэмтчихсэн,  сөөнгө.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд ялуулсан. Гэвч энэ хүн маань Монголын нэг ноймерын дайсан, ардчиллын нэг ноймерын дайсан гэдгээ харуулж, тараа таниулсан. АН 2017 онд анх санал гаргаж, Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг огцруулсан. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газарт хариуцлага тооцох нь зөв гэсэн АН-ын Улс төрийн шийдвэр гарсан. Гэтэл удалгүй надад нөгөө Ерөнхийлөгч чинь танай дөрвөн УИХ-ын гишүүнийг намынхаа эсрэг санал өгүүлэхээр болгочихсон байна гэдэг мэдээлэл надад ирсэн.

Би Х.Баттулга дээр ороод : "Ийм мэдээлэл ирж байна. Хэрвээ та ийм үйлдэл хийж байгаа бол үүнийгээ таслан зогсоо. Ингэж болохгүй. Та хэдий намын харьяалалгүй хэдий ч АН-аас нэр дэвшин сонгогдсон хүн. " гэж хэлсэн. Харин Х.Баттулга: "Би ийм юм хийгээгүй. Хөдөө явлаа" гээд булзайруулаад мэдэн будилсан. Улмаар санал хураалт дээр Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар намаасаа урваж, эсрэг санал өгсөн. Энэ гурван урвагч МАН-аас шагналаа авсан. Мөн өнөөдөр Х.Баттулга МАН-ын даргын зөвлөх хийгээд, төрийн тусгай хамгаалалттай 30-р байранд тансаглаад сууж байна. Энэ хүн ямар гавьяа байгуулсан юм бэ? Төмөр замыг гацааж буюу Монголын эдийн засгийн боломжийг үгүй хийн, харь гүрэнд тусалсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан. Энэ хүн шүүх, прокурорын байгууллагын бүх дарга нарыг томилсон. Үүнээсээ ч болдог юм уу? огт шалгагдахгүй байна.

Х.Баттулга бол хэнийг ч алахад, золиослоход бэлэн хүн. Өөрийнх нь л эрх ашиг хангагдаж байвал юу ч хийхэд бэлэн, хүнийг хайрлах сэтгэл энэ хүнд байхгүй.

Х.Баттулга аа, хүнлэг бус хэрцгий тоглоомоо одоо болиоч ээ.

Хэрвээ Х.Баттулга тэргүүтнүүд шүүхэд нөлөөлж, улс төрийн луйвар хийх юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна. Х.Баттулгад асар их зүйл хийх боломж байсан, бүх эрх мэдэл түүнд байсан. Гэвч 3 удаа УИХ-ын гишүүн, 3 удаа сайд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнийхээ хайрыг даасангүй. Иймээс би Х.Баттулгыг халз мэтгэлцээнд дуудаж байна. Хэн нь илүү Монгол төрийн төлөө зүтгэсэн юм бэ? гэдгээ шууд ярилцья. Үнэхээр та АН-ын дарга байж чадах уу? гэсэн асуултанд хариулт өгье." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635271
4 эможи

Зочин
2022-03-16 12:23
нарангийн энгэрт очиж мэтгэлц намаа аваад зайл
Зочин
2022-03-16 11:28
Эрдэнэ зөв ярьж бна Эрднийг дэмжиж байна
Иргэн
2022-03-15 12:04
Эрдэнэ хулгайч хоолойных нь хөвч өөхөлсөн уяраас
Иргэн
2022-03-15 12:03
Эрдэнэ чамайг
Бгд
2022-03-14 18:36
Баттулгаас үхтлээ айж бнаа Намын гишүүд чинь л шийднэ чи бол үнэн хогын гар бна даа
bat
2022-03-14 17:19
dald or bahaa
иргэд олон түмэн,
2022-03-14 13:14
АН-ын дарга байхдаа би нэрийг нь ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэндээ харамсаж байна гэж тэнэгтэхийн оронд бүх аймгаар би дагуулаж долигонож явсандаа харамсаж байна гэж мөөрсөн бол зүгээр байждээ
keyboard_arrow_up