Богд ууланд гарсан галыг бүрэн унтраалаа
2022 оны 3 сарын 12
Хан-Уул дүүргийн 13-р хороо, Богд ууланд гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 19:13 цагт иржээ.
Дуудлагын дагуу гал унтраах 14, 30-р ангийн гал сөнөөгчид, аврах ангийн 20 гаруй алба хаагчид дөрвөн автомашинтайгаар ажилласан бөгөөд 20:25 цагт түймрийг бүрэн унтраалаа.
Гал уулын орой хэсэгт гарч байгаа тул автомашин очих боломжгүй байсан ба тул алба хаагчид тусгай багаж хэрэгслээ аван уул өөд өгссөн байна
Хаврын хуурай улирал эхэлсэн тул иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа сахиж, зуслангийн айлууд шар, өнжүүл өвс шатаахгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
635246
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс