Их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлжээ

2022 оны 3 сарын 12

Arslan.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлжээ.

Хэрэгт холбогдогчдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах”, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд иргэд нийтийн цахим сүлжээнд эх үүсвэр тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, иргэдээс худалдаж байгаа согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635245
1 эможи

з
2022-03-12 21:42
энэ амвэй гэнэүүү олон шүлжээнүүүд яаж хааана татвар төлдөг нь сонин маш үнэтэй шүлжээнүүүд яаж татваргүй зөөгөөд байна гэдэг хачин
keyboard_arrow_up