АИ 92 шатахууны үнэ литр тутамдаа 100 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Шатахуун импортлогчид АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ өнөөдрөөс /2022*03*10/ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмж, 2390 боллоо. Ингэснээр төр шатахууны үнэд оролцохгүй, үнийн огцом өсөлт бий болгохгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дунджилдаг болно гэсэн зохицуулалтын дагуу дахин нэмэгджээ.

АИ 92 автобензинийг дэлхийн зах зээл дээрх зургаан сарын дундаж үнээр жижиглэнгийн үнийг тогтоож, нэг удаад нэмэгдэх дээд хязгаар 100 төгрөг байна.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сар болох 2-р сарын 10-д АИ 92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 45-50 төгрөгөөр нэмж, 2285-2290 төгрөг байсан билээ.

 

Ашигт малтмал газрын тосны газар: Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 232 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2021 оны 11 дүгээр сарын хуралдаанаар “Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтийг огцом хэлбэлзэлгүйгээр хийх, үе шаттайгаар зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн, холбогдох “Зөвлөмж”-ийг гаргасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
635234
5 эможи

keyboard_arrow_up