“Сургагч багш” бэлтгэх СУРГАЛТ зохион байгуулагдаж байна

2022 оны 3 сарын 11

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах ухуулга, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Нийслэлийн 9 дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий орон нутгийн алба хаагчид хамрагдаж буй юм.

“Сургагч багш” нар хариуцсан нутаг дэвсгэртээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юм.

Энэ онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс өсвөр үе, хүүхэд залуучуудыг урьдчилан сэргийлэх, хорт зуршилаас ангид байлгах, тэдэнд үнэн зөв мэдээлэл өгөх, эцэг эх, багш, нийгмийн ажилтан нарт мэдлэг олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635220
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up