Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлэн шалгаж байна гэв.

Тодруулбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулав. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг  эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байх тул иргэд та бүхэн бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавих, мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарна уу.

Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635219
0 эможи

ард
2022-03-11 19:30
нэг нь барьсан торгосон жүжиг болж байхааар бөөн жүжиг маш их татвар авч чадахгүй аль хуувилдсан хцлгаачуудад алдаж байхаар казиногооо нээгээчэээ монголчуудыг оруулахгүй хужжгууд солонгос оросуудыг
keyboard_arrow_up