Нийгмийн даатгалын хууль зөрчигдөж буй асуудлыг хэлэлцлээ
2022 оны 3 сарын 10
Нийслэлийн прокурорын газраас “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах болон хяналтын 40 гаруй прокурорууд оролцож, сэдвийн хүрээнд санал солилцлоо.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд заасан Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчлийг шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, нийгмийн даатгалын улсын байцаагч нараас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах зүйлүүд, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
635196
0 эможи
ганбаатар.д
2022-03-10 15:00
1990-2000 онд Эрэл компани ажилчдын НДШ төлөөгүй хохироосоныг Дүүргээс мөнгө гаргаж төлж ажилсан жилийг тооцуулсан ү? бий тэгж аж ахуйн байгууллагыг иргэдийг хохироохыг таслан зогсооход тогтомол тооцоо хийдэг байх, тоцоо хийхгүй 3 сараас илүү болбол шууд данс юмыг хаах эрх өгөхгүй бол НДШ төлдөггүй үзэгдэл арлихгүй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс