“ЦАГДААГИЙН АЖИЛ-ЭРХ ЗҮЙ” бакалаврын эчнээ 3 жилийн сургалтын элсэлтийн бүртгэл үргэлжилж байна
2022 оны 3 сарын 10
Дотоод хэргийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын эчнээ 3 жилийн сургалтын элсэлтийн бүртгэл явагдаж байна.
Элсэлтэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Сургалтын бодлого боловсруулах” /код-118/-ын 118.6.6 дахь хэсэгт заасныг баримтлан, элсэлтийн шалгалтын болзол шалгуурыг хангасан 100 алба хаагчийг бакалаврын дипломын голч дүн болон элсэлтийн шалгалтын дүнгээр буурах эрэмбээр жагсааж, байгууллагын захиалгаар суралцуулах юм.
Бүртгэл энэ оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
635187
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс