Мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна
Мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоожээ.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өдрийн 09:00 цагт дахин эхлүүлээд байна.