Х.Нямбаатар: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг төрийн нууцаас гаргана

2022 оны 3 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

"Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. 5 жилийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсний үр дүнд шинэчлэн найруулах ёстой гэж үзсэн. Тухайн үед тус хуульд 240 гаруй хуулийн зөвхөн хариуцлагатай холбоотой заалтыг оруулсан.

5 жилийн хугацаанд юу нь болохгүй байсан тухай судалгаа хийсэн. Иргэдийн дунд торгодог, шийтгэдэг хууль гэсэн ойлголт нийгэмд байгаа. Тиймээс зөвхөн торгоод байхгүй, төр шалган туслах чиг үүргийг тусгасан. Ирэх пүрэв гарагт хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хуулийн гол онцлог нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрхэн явуулах вэ гэдгийг тусгасан. 11 мянган албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж прокурорын байгууллагад дугаарладаг. Тиймээс үүнийг хялбарчилж цахимаар дугаар тавьдаг, прокурор цахимаар хяналт тавьдаг болъё гэж шийдсэн. 

Түүнчлэн 2016 онд Хөгжлийн банканд хийсэн ЗГ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг ил тод болгохоор боллоо. Тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр ямар ажлууд хийсэн, ямар нь замхарсан бэ гэдгийг ил тод болгоно. 130 хуудас шалгалтын материал байна. Ямар зээлүүдийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн, хэрхэн шийдэгдэж өр төлбөр барагдуулсан, Сангийн яам холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан бол өнөөдрийнх шиг үр дагавар бий болох байсан уу гэдгийг ил болгоно. Тухайн үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт оруулахад эрсдэлтэй нөхцөл үүсэх магадлалтай байсан учраас энэ материалыг нууцалсан." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635160
1 эможи

keyboard_arrow_up