Өчигдөр хоёр хүн бусдын гарт АМИА алджээ
2022 оны 3 сарын 04
Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр нийслэд хүн амины хоёр хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан 51 настай эрэгтэйн цогцос олджээ. Цагдаагийнхан хэргийг шалгахад, 64 настай эрэгтэй Э гэгч нь хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг өнгөрсөн шөнө яаралтай эрэн сурвалжилж, саатуулжээ.
Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Дрийм плаза” хотхонд хүн өөрийгөө хутгалсан байна гэх дуудлага ирснийг шалгахад, 32 настай эрэгтэй С гэгч нь талийгаачтэй архидан согтуурсан үедээ муудалцаж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
9
1
8
635035
21 эможи
Зочин
2022-03-06 11:42
Архи баараа сул тавихаар коронагаас илүү нас барж байгаа биздээ малнуудаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс