МӨХ: Б.Ариунзаяагийн аав Г.Батбаярын ӨМГӨӨЛӨХ ЭРХИЙГ хассан
УИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан хэрэг гараад буй. Тэрбээр өмгөөлөгч Г.Батбаярын охин болж таарсан.
Тэгвэл аав нь өмгөөлөх эрхээ одоогоос хоёр жилийн өмнө хасуулсан гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдлээ.
Уг мэдэгдэлдээ, " Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна." гэжээ.