Мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг 5.1 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалахтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 01 дүгээр сарын 06-наас 02 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлээд байна.

Шалгалтаар мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5.1 сая төгрөгөөр торгосон байна.

Харин зохион байгуулсан этгээдүүдийг Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгаж байна.

Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид орон байр, обьектийг түрээсэлж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа тул иргэдийг түрээслүүлсэн байрандаа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635013
1 эможи

z
2022-03-03 13:14
зүгээрл казиногоо нээ монголчуудыг оруулахгүй яг солонгос шиг ядаж хулгаачууд биш улсд татвар ажилиин байр нэмэгдэнэ малуудааа
keyboard_arrow_up