ШУУРХАЙ: Буу ашиглаж дээрэм хийсэн этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

Манай улсад иргэд галт зэвсэг биедээ авч явах, хэрэглэх нь хуулиар хориотой. Гэтэл сүүлийн үед галт зэвсэг хэрэглэж, дээрэм хийх хэргүүд олширч байна.

Тэгвэл өнгөрсөн шөнө буу ашиглаж, бусдыг дээрэмдэж байсан нэгэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

Тухайн этгээд Э нь 32 настай, өмнө нь дээрэм, хүний биед гэмтэл учруулах, хүний амь хөнөөх зэрэг гэмт хэргүүд үйлдэн, 3 удаа ял шийтгүүлэн, эдэлж байгаад саяхан суллагджээ.

Мөн галт зэвсэг ашиглан олон удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн байх магадлалтай юм байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
635004
5 эможи

Elbegdorj
2022-03-04 11:41
TSaaziin yalaa sergeegeechee amid ger orondoo harimaar bna.................
keyboard_arrow_up