Гурав хоног зогссон автомашин дотроос сумны шархтай иргэний цогцос олджээ
2022 оны 3 сарын 02
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өичгдөр автомашин дотор толгойдоо буудуулж нас барсан иргэний цогцос олдсон талаар мэдээлэл гарсан.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүрэгт амьдардаг иргэнээс Буянт-Ухаа хорооллын урд уулан дээр нэг машин гурван хонолоо гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад автомашины арын суудал дээр толгойндоо буудуулсан байж болзошгүй сумны шархтай цогцос олдсон байна. Хохирогч нь 50 настай эрэгтэй хүн байсан аж. Хэргийг гаднын нөлөөтэй эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
634981
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс