Харьков хотоос хамгийн сүүлд галт тэрэгт суусан эрэгтэй оюутнууд Львовт аюулгүй хүрчээ

2022 оны 3 сарын 02

Arslan.mn

Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Эхний галт тэрэгт нэг эрэгтэй, зургаан эмэгтэй оюутан, нэг монгол эмэгтэй суусан. Дараагийн галт тэрэгт 11 эрэгтэй оюутан суусан байна. Хамгийн сүүлд галт тэрэгт суусан эдгээр 11 оюутан гуравдугаар сарын 1-ний 21:00 цагт Львов хотод иржээ.

Ингэснээр  Харьковоос гарсан Монгол Улсын 19 иргэн 1018 километр замыг туулан аюулгүй хотод хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634977
27 эможи

Зочин
2022-03-03 22:45
Азтай хиймортой хүүхдүүдэд баяр хүргье
зочин
2022-03-03 09:02
энэ хэд маань эх орон, энх тайван амьдралын үнэ цэнийг бага ч гэсэн мэдэрсэн байх гэж найдаж байна. Эцэг эх, элгэн саднаа хайрлаарай.
Зочин
2022-03-03 08:30
Ийм аймшигтай дайн болно гэж яаж мэдэх вэ дээ. Эсэн мэнд гарсан нь яамай даа.
Зочин
2022-03-02 21:11
Аль эрт ирэхгүй яасан юмбэ архи ууж сэлгүүцэх дуртай нөхдүүд байдагдаа оюутнууд
Зочин
2022-03-02 14:12
Битгийтхэрүүл хийхгээд бай чи
з
2022-03-02 13:50
Өөрсдөө ирж байгаам байна ш дээ. ГХЯ ч гэх шиг шургацгаагаад байсан
keyboard_arrow_up