УЕПГ: Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны биелэлт, үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөмж хүргүүллээ
Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газартай хамтран “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны явц үр дүн, хүндрэл бэрхшээлийг арилгах арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, Хорих-445 дугаар ангийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд, хяналтын ажил хариуцсан прокурорууд оролцож, “Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам” зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна.
Аймгийн прокурорын газраас зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн дүгнэж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны биелэлт, үр дүнг дээшлүүлэхэд хамтран ажиллах талаар дээрх газруудад зөвлөмж хүргүүлсэн бөгөөд биелэлтийг энэ оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дүгнэхээр болжээ.