Говь-Алтай аймагт хүчтэй шороон шурганы улмаас гэр нуржээ
2022 оны 3 сарын 01
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газарт өчигдөр 19:00-20:00 цагийн хооронд 20-28 метр секундийн түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан байна. Шуурганд малчин А-ийн дөрвөн ханатай гэр нурсан тухай мэдээлэл өнөөдөр 07:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. Сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан ажлын тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 20:00 цагийн орчим 18-24 метр секунд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байр нурсан тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирсэн.
Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нуржээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
634919
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс