Нийгмийн даатгалын сангийн орлого 26.2 хувиар багасав

2022 оны 2 сарын 28

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 161.7 тэрбум төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 57.3 (26.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан үзүүлэлт юм. Харин нийт зарлага 213.4 их наяд төгрөг болж, 4.2 (2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэгдүгээр сард 89.3 тэр

бум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 31.4 (54.3 хувь) тэрбум, нийт зарлага 284.6 тэрбум төгрөг болж, 232.3 (5.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 223.8 (5.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634904
0 эможи

keyboard_arrow_up