НДЕГ: Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн анхааралд

2022 оны 2 сарын 28

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил явагдаж байна.

Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу:

  • Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)
  • Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)
  • Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)
  • Мөнгө хүссэн өргөдөл

Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг https://1072.ett.mn/ цахим хаягаар шалгах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
634900
20 эможи

С.Баатардорж
2022-03-03 20:09
Нас барсан,төрсөн охинд нь шилжүүлэх саналтай.
Odonchimeg
2022-03-02 00:53
Tenher Yagaa tasalbaraa Haanas asuu billee
Уянгаа
2022-03-01 21:56
Өвлөх эрхийн гэрчилгээг яаж авах вэ
Зочин
2022-03-01 21:23
bi eejeesee 27shirxeg xuwitsaa owloj awsan ymaa yaxuu
Buyndelger
2022-03-01 18:42
Ovloh erhiin gerchilgeeg ni yaj avah ve
Amarjargal
2022-03-01 16:31
Hv
Зочин
2022-03-01 08:36
Өвлөх эрхийн гэрчилгээг яаж авах уу
Төмөрсүх
2022-02-28 22:43
Хувьцаа мэдээлэл авий
keyboard_arrow_up