Л.Мөнхжаргал: Ахмадын хороотой хамтран ахмадаа хөгжүүлэх чөлөөт хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна

2022 оны 2 сарын 28

Arslan.mn

“Манай байгууллагын 82 ажилтан СБД-ийн 6-11-р хороонд байрлах 49 бага чадлын ус дулаан дамжуулах төв, 175 байрны 30 мянга орчим оршин суугч, аж ахуйн нэгж байгууллагыг хэрэгцээ шаардлагад нийцсэн засвар үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг. Бид цар тахлын хүнд цаг үед ч өмнөө тавьсан зорилтоо давуулан биелүүлж, тус газрын “2021 оны шилдэг байгууллага” болсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжилтийг хангаж ээлжийн ажилтнуудын орон тоог нэмэгдүүлсний үр дүнд ажилтнуудын ажлын ачаалал багасаж, ажил үйлчилгээний чанар, бүтээмж сайжирсан. Байгууллагын удирдлагын зүгээс ажилчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч, норм нормативт заасан хэмжээг баримталж ачааллыг тэнцүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндэд анхаарах, ажлын байрыг нь тогтвортой байлгахын сацуу ажилтан бүрийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцах, өсөж дэвшихэл түлхэц үзүүлэх бодлогыг баримтлан ажилладаг.

Энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарласантай холбогдуулан Манай байгууллагаас жилийн ажлын төлөвлөгөөндөө, иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөрлөг, дэлхийн усны өдрийг угтан ус хэмнэхийн ач холбогдол, хэмнэлт, мөн тус газрын Ахмадын хороотой хамтран ахмадаа хөгжүүлэх чөлөөт хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна”.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634898
0 эможи

keyboard_arrow_up