Монгол Улсын иргэд Казахстан руу агаарын замаар ВИЗГҮЙ НЭВТРЭХ боломжтой боллоо
2022 оны 2 сарын 28
Бүгд Найрамдах Казахстан Улсын Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэд Казахстан руу 15 хоногт нэг удаа агаарын замаар визгүй нэвтрэх буюу дамжин өнгөрөх боломжтой боллоо.
Гэхдээ Монгол, Казахстан улс шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа тул зөвхөн гуравдагч улсаар дамжин тус улс руу зорчих юм.
Ташрамд дурдахад, Казахстан улс авто замын боомтын зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалт хүчин төгөлдөр үргэлжилж байгаа тул манай иргэд авто замаар зорчих боломжгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634890
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс