Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитын нээлт хийлээ

2022 оны 2 сарын 26

Arslan.mn

Үндэсний аудитын газраас “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” болон “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийж буй гүйцэтгэлийн аудитын нээлтийг  2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийв. Нээлтэд төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт 25 төлөөллийг оролцуулан аудитын төлөвлөгөө тус бүрийн танилцуулгыг хийж, холбогдох мэдээллийг өглөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд” хийх гүйцэтгэлийн аудитын хүрээнд 24 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллага, төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм.

Тус гүйцэтгэлийн аудитаар улс, орон нутгийн төсвийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг тооцож, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж дүнг УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

Төрийн аудитын байгууллагын бодлогоор хийгдэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” сэдэвт аудитын зорилго нь  төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2021 онуудад авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байгаа эсэхэд дүгнэлт гарган, зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэхэд оршиж байгаа юм.

Аудитад хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан /хөдөлмөрийн алба/, хөдөлмөрийн биржийн 2016-2021 оны үйл ажиллагааг хамруулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634858
0 эможи

ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up