ШУУРХАЙ: Украинд байгаа Монгол оюутан бэртэж, УХААН АЛДЖЭЭ

2022 оны 2 сарын 25

Arslan.mn

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн улсад суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхчүүдийн төлөөлөл ГХЯ-ны албаныхантай уулзаж байна. 

Оюутнууд ус, хоол байхгүй айдаст автсан, "шок"-ын байдалтай байна. АТМ-үүдийнх нь мөнгө дууссан, утсаа ч цэнэглэж чадахгүй байгаа талаар ар гэрийнхэндээ дуулгажээ.

Энэ талаар эцэг эхийн төлөөлөл: "Яг одоо 27 оюутан маань метроны буудалд хоргодож байна. Тэд ус, хоол байхгүй айдаст автсан, "шок"-ын байдалтай байна. АТМ-үүдийнх нь мөнгө дууссан, утсаа ч цэнэглэж чадахгүй байна гэж байгаа. Гэтэл энд Гадаад харилцааны сайд, оюутнуудыг тавлаж доромжилдог Д.Болд дарга нь "Бүх юм зүгээр ээ" ухааны юм яриад зогсож байгаад үнэхээр гайхаж байна.

Нэг монгол оюутан метроны шат руу унаж мөр нь мултарсан. Тухайн үедээ их өвдөлтэй байсан уу, ухаан алдаж унасан байна. Тэнд байсан цагдаагийн ажилтнууд мултарсан мөрийг оруулахад тусалж, өөрсдийн цүнх хувцсаа эгнүүлж тавиад дээр нь хэвтүүлж байгаа гэнэ. Бүгд айж сандарсан, яахаа мэдэхгүй хүн байдалд байна" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
634837
2 эможи

зочин
2022-02-25 23:16
МАНын арын хаалганы элчингүүдийн нүүр царай ийм л байна
Зочин
2022-02-25 16:39
Мөнгө гаргаад авчихгүй, зарим боломжгүй байсан биз, ийм данхар яам , эмэгтэй сайд ?????
иргэн
2022-02-25 15:14
Яагаад оюутны байрнаасаа гарчихсан юм? Яагаад бусад оюутнуудтайгаа ирээгүй юм? Гадаад оюутнууд амьдардаг оюутны байрыг буудаад дэлбэлчих тэнэг хүмүүс биш шүү дээ Оросууд чинь. Эцэг эхчүүд нь одоо төр засгийг буруутгаж ялархаж суухаар боломжтой үед нь хүүхдүүддээ санаа тавихгүй яасан юм? Тэнд ямар ч бололцоогүй амьдралын эмзэг бүлгийн хүүхдүүд сурдаг гэж бодохгүй байна
Зочин
2022-02-25 13:52
угаасаа дайны нөхцөлд ихэнх оюутан буцаад ирсэн байхад эд нар монголруугаа юмуу аюулгүй газар очих боломж хугацаа байсан л байж таарна
Зочин
2022-02-25 13:37
Мөргөлдөөн гарах нь тодорхой байхад улсынх нь иргэд хүртэл дүрвээд гарчихсан, опоо монгол зангаараа ялархаад байх юм даа, энэ гэнэтийн байгалийн гамшиг биш 2-3 сарын хугацаанд яригдсан сэдэв биш шүү!!!
ГХ-ны сайд батцэцэг огцор
2022-02-25 12:47
Ийм байхад манай оюутнууд халдлагад өртөөгүй гээд худлаа яриад байх юм. Заавал бөмбөгдүүлж үхэх ёстой юм уу ?? Орох оронгүй шалан дээр хэвтэж байгаа нь, хоол ундгүй байгаа нь халдлага биш үү ??? Ийм юм бодож чадахгүй ГХ-ны батцэцэг авгай огцор
keyboard_arrow_up